본문내용 바로가기

type of event

Манай хуулийн фирм иргэний, захиргааны, гэр бүлийн хэрэг, визний асуудал, гаалийн татвартай холбоотой хэрэг,
компани дампуурах зэрэг эрүүгийн хэргүүдэд олон төрлийн өмгөөлөлийн үйлчилгээг монгол орчуулгчийн хамт хүргэж байна.
Та бүхэн манайд хүрэлцэн ирж, өргөнөөр үйлчлүүлэхийг урья.

  • Залилан
    Залилангийн гэмт хэргийг мөнгөн дүнгээс нь хамаарч ерөнхий болон эдийн засгийн тусгай гэмт хэрэг /залилан/ гэж ангилж, ялыг ялгаатай оноодог.
  • Шамшигдуулах
    Эд хөрөнгө шамшигдуулан завшсан гэмт хэргийг статусаар нь ажил хэргийн ба энгийн хэмээн ангилж, учруулсан хохирлын мөнгөн дүнгээсээ хамаарч эдийн засгийн тусгай гэмт хэрэг(шамшигдуулах) ба эрүүгийн хэрэг гэж ангилдаг.
  • Ажлын хариуцлага алдах, албан тушаалаа урвуулан ашиглах
    Энэ төрлийн гэмт хэргийг статусаар нь энгийн ба ажил хэргийн гэж ангилна. Завшсан хөрөнгийн хэмжээнээс хамаарч эдийн засгийн тусгай гэмт хэрэг(албан тушаалын хариуцлага алдах) ба эрүүгийн хэрэг гэж ангилдаг.
  • Ажлын нууц задруулах
    Ажлын нууцад халдсан гэмт хэрэг бол компани хоорондын дайн гэж хэлж болно. Ихэвчлэн албан газарт нь нэгжлэг хийн, холбогдох материалуудыг хураан авсанаар мөрдөн шалгах ажиллагаа эхэлдэг. Энэ төрлийн хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс биш бүс нутаг хариуцсан цагдаагийн ерөнхий газар хариуцан авч, эрчимтэй шалгах ажиллагаа явуулдаг.
  • Зөвшөөрөлгүй банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах, борлуулалтын тухай хууль зөрчих
    Зөвшөөрөлгүй банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг гэж хэсэг бүлэг хүмүүсээс дансаар хууль бус мөнгөн гүйлгээ хүлээн авах, хөрөнгө оруулсан үндсэн мөнгийг баталгаатай буцааж өгнө хэмээх хөрөнгө оруулалт авах үйлдлийг хэлнэ.
  • шантаажны гэмт хэрэг
    Шантааж гэдэг нь хүчирхийлэх, айлган сүрдүүлэх замаар мөнгө нэхэх үйлдэл юм.
  • хуурамчаар үйлдэх гэмт хэрэг
    Хувийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх хэрэг гэдэг нь өөрт ашигтай байдлаар бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, өөрчлөх гэмт үйлдэл бөгөөд залилан, эд хөрөнгийг шамшигдуулах, ажлын хариуцлага алдах, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулах гэмт хэргүүдтэй маш их холбогддог хэрэг юм.
  • бизнест саад учруулах
    Аливаа үйл ажиллагаанд саад учруулах гэдэг нь эрх мэдэл, албан тушаалаараа сүрдүүлэх, худал мэдээлэл тараах байдлаар явагддаг гэмт хэрэг юм.
  • Эрүүгийн хуульд заасан бэлгийн хүчирхийлэл
    Хүчингийн хэрэг, хүчингийн хэрэгтэй ижил төстэй үйлдэл үзүүлэх, хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангах, эсэргүйцэл үзүүлэх чадваргүй юмуу өөрийгөө хянах чадваргүй байдлыг далимдуулах, хүч хэрэглэх заналхийлэл дор бэлгийн дүр хүслээ хангах, энэ бүх явцад биед гэмтэл учруулах, амь насыг нь хохироох, эрх мэдэл ба хүч чадлаараа далайлган насанд хүрээгүй хүүхэд ба бие сэтгэцийн хувьд сул дорой хүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлэх, ажлын байранд эрх мэдэл албан тушаалаар сүрдүүлэн бэлгийн хүчирхийлэх үзүүлэх, 13 хүрээгүй хүүхдэд ямар нэгэн байдлаар бэлгийн хүчирхийлэлд хамаатай үйлдэл үзүүлэх.
  • Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах тусгай хуулийг зөрчих.
    Дээрэмдэн хүчиндэх, гэр бүл ба хамаатан садангийн харилцаатай хүнийг хүчиндэх эсвэл хүчээр бэлгийн дур хүслээ хангах/ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчиндэх эсвэл хүчээр бэлгийн дур хүслээ хангах/ 13-аас доош насны хүүхдийг хүчиндэх эсвэл бэлгийн дур хүслээ хангах/ олон нийтийн хөл үймээнг далимдуулж хүний биед бэлгийн дарамт үзүүлэх/ бэлгийн хүчирхийлэл үйлдэх зорилгоор олон нийтийн газар нэвтрэх/ харилцаа холбооны хэрэгсэл ашиглан садар самуун үйлдэл хийлгэх/ камер ашиглан зураг авалт хийх гэх мэт.
  • Бага, өсвөр насныхныг бэлгийн хүчирхийлэлээс хамгаалах тухай хуулийг зөрчих
    Бага, өсвөр насны хүүхдийг хүчиндэх, хүчээр бэлгийн дур хүслээ хангах/ хөгжлийн бэрхшээлтэй бага, өсвөр насны хүүхэдтэй садар самуун, бэлгийн харилцаанд орох/ бага, өсвөр насны хүүхдийг оролцуулан садар самуун контент бүтээх/ бага, өсвөр насны хүүхдүүдийг худалдаалах/ бага, өсвөр үеийнхний биеийг үнэлүүлэх/ бага, өсвөр үеийнхнийг албадан хүчлэх/ хүүхэд, өсвөр үеийнхнийг биеэ үнэлэхэд зуучлах/ хохирогч ба асран хамгаалагчдад албадан дарамт үзүүлэх.
  • Хүүхэд хамгаалалын тухай хуулийг зөрчих
    Хүүхэд худалдаалах / бэлгийн хүчирхийлэл үзүүлэх
  • Биеийг үнэлүүлэхㆍ бага, өсвөр насныхны биеийг үнэлүүлэхэд хариуцлага тооцох хууль
    Биеэ үнэлэх: биеэ үнэлэхэд зуучлах зэрэг(үйлчилгээний эзэн, менежер), биеийг үнэлүүлэх, тийм үйлчилгээнд мөнгө төлөх
  • Хууль бусаар зураг авалт хийх
    Хууль бусаар зураг авалт хийх гэдэг нь нууцаар, ухаалаг утас, жижиг камер, тусгай камер зэрэг техник хэрэгслээр бусдын биеийн зураг авах, бусдад түгээх, худалдах үйлдлийг хэлнэ.
  • Бэлгийн дарамт
    Бэлгийн амьдарлын талаар ичээх үг хэл, үйлдэл үзүүлэх зэргээр бие махбодоор шууд хүртээхгүй ч садар самуун зураг харуулах, бүдүүлэг садар хошигнол хийх нь бэлгийн дарамтад тооцогдоно.
  • Машин барих зөвшөөрөлгүй хүн согтуугаар жолоо барих
  • Осол гаргаад зугтаах
  • Өс хонзон санах юмуу танхай байдлаар жолоо барих
    онц ноцтой бие махбодийн хүчирхийлэл, гэмтэл учруулах, онц ноцтогоор айлган сүрдүүлэх, хохирол учруулах
  • Даатгалын луйвар
  • Сургуулийн бүсэд осол гаргах
  • Төрийн албан хаагчийн ажилд саад учруулах
    Энэ төрлийн зөрчлийн дийлэнх нь цагдаагийн алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхад гарсан байдаг. Гэхдээ цагдаагийн албан хаагчаас гадна бусад төрийн байгууллагын албан хаагчийн ажил мөн хамаатай болохыг анхаарна уу.
  • Мөрийтэй тоглоом
  • Донтолтой холбоотой гэмт хэрэг
    Мансууруулах бодис нь төв мэдрэлийн системд үйлчилдэг эм бөгөөд буруу эсвэл зүй бусаар хэрэглэвэл хүний ​​биед ноцтой хор хөнөөл учруулдаг.
  • Онц ноцтой хүнд гэмт хэрэг
    Хүнийг дээрэмдэж биед нь хүнд гэмтэл учруулах /хүний амь хөнөөх, хүний амь хөнөөх гэж оролдох/ хүнийг гэмтээж амь насанд нь хүрэх зэрэг 5-аас дээш жилийн хорих ял, 7-оос дээш жилээр хорьж яллагдах хэмжээний гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа бол яаралтай өмгөөлөгч олж томилж, хэргийн эхнээс өмгөөлөлийн үйлчилгээ авах нь маш чухал.
  • Сургууль дээрх хүчирхийлэл
    Сургууль дээрх хүчирхийлэл гэдэгт сургууль дээр сурагчийг гэмтээх, зодож хүчирхийлэх, хорих, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ оруулан уруу татах, нэр хүндийг нь гутаан доромжлох, дээрэмдэх, дарамтлах, албадан даалгавар өгөх, бэлгийн хүчирхийлэл үзүүлэх, цахимаар ад шоо үзэх, мэдээлэл холбооны сүлжээгээр садар самуунд уруу татах, хүчирхийлэл бүхий мэдээлэлээр дамжуулж тухайн хүүхдэд бие махбодь, оюун санаа, эд хөрөнгийн хохирол учруулахыг хэлнэ.
Технологийн гэмт хэрэг нь өдрөөс өдөрт хөгжиж буй “технологи”-н нууцыг хулгайлах, зүй бусаар ашиглах, оюуны өмчийн эрхийг зөрчихтэй холбоотой үүсдэг гэмт хэрэг юм.
Өсвөр насны хүүхдийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байх эрх зүйн зорилго нь нийгмийн эсрэг орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байж, тэдгээр хүүхдүүдийг засч хүмүүжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч, нийгэмд зөв зүйтэй өсч томроход нь туслахын төлөө байна.
Өөрөөр хэлбэл, “шийтгэх бус засч залруулах зорилго” бүхий тусгай хууль юм.